В.Зеленский: Украин газар нутгаа хэнд ч өгөхгүй

434

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс газар нутгаа хэнд ч өгөхгүй. Гэхдээ асуудлыг дипломат болон энхийн замаар шийдвэрлэх байр сууриндаа үнэнч хэвээр байх болно. Бид өөрийнхөө газар нутаг дээр байна. Бид юунаас ч, хэнээс ч айхгүй. Бид хэнд ч өргүй. Бид хэнд ч юу ч өгөхгүй. Үүнд бид итгэлтэй байна гэж ОХУ Донецк, Луганскийг бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрөх тухай шийдвэр гаргасны дараа Украины ард түмэнд хандаж, мэдэгджээ.

Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Нормандын дөрвөл /Герман, ОХУ, Украин, Франц/ -ийн дээд хэмжээний уулзалт, ЕАБХАБ-ын тусгай хуралдаан хийх санаачилга гаргасан тухай мэдэгдсэн байна. “Бид түншүүдээсээ тодорхой, үр дүнтэй алхам хийхийг хүлээж байна” гэж онцолжээ.ОХУ Донецк, Луганск мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь Минскийн хэлэлцээрээс гарч, Нормандын дөрвөлийн хүрээнд гаргасан шийдвэрийг үл ойшоосон гэж ойлгохоор байна гэж Зеленский онцлов.
Тэрбээр Украин улсын хил найдвартай хамгаалагдсан гээд газар нутгаа хамгаалах систем бий болсон гэж мэдэгджээ.
НҮБ-ын Дүрмийн 51-р заалтын дагуу Украин улс өөрийгөө батлан хамгаалах эрхтэй. ОХУ-ын энэхүү үйлдлээр тус улсын тусгаар байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдаж байна. Үүнээс гарах үр дагаврын бүх хариуцлагыг Оросын эрх баригчид хүлээх ёстой гэж Зеленский онцолжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn