Махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлжээ

557



Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт сүүлийн гурван жилд хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүллээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэс мэдээллээ. 

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас махны үхэр үржүүлэх чиглэлээр Хангал, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр сумын аж ахуй эрхлэгчдэд 102.0 сая зээл олгожээ.  Мөн сум хөгжүүлэх сангаас махны, мах-сүүний үхэр үржүүлэх, мах боловсруулах цех барих чиглэлээр Булган суманд хоёр төсөлд 20.0, Бугат суманд дөрвөн төсөлд 26.0, Дашинчилэн суманд найман төсөлд 58.0 сая төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлснээр аж ахуйнууд бизнесээ өргөжүүлэх, орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдсэн байна.

-Хутаг-Өндөр сумын “Булган мах маркет” ХХК хүнсний аюулгүй байдлын олон улсын хяналтын тогтолцоо стандартыг нэвтрүүлж, Иран, БНХАУ, Казакстан улсад хонь, адууны мах экспортолж байна. "Буман сүхэс" ХХК-д орон нутгийн өмчийн барилга объектыг гэрээний дагуу ашиглуулж, ажлын байртай болгосноор махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл тогтвортой ажиллаж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Ч.Оюун-Эрдэнэчимэг ярилаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn