Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирчээ

25

Цахим орчинд гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан сэжигтэн “Б”-г шилжүүлэн авчирчээ.
Тодруулбал, яллагдагч Б нь 2023 оноос хойш бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч улмаар тухайн хакердсан хаягаа ашиглан бусдаас мөнгө зээлээч гэх утга бүхий зурвас илгээж мөнгө шилжүүлэн авах, бараа бүтээгдэхүүн худалдан борлуулна гэх нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэдэд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна.
Тухайн этгээдийг Тайландаас албадан авчирчээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn