Зудын байдалд үнэлгээ хийхэд 9 аймгийн 36 сум цагаан зудтай байна

6
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдалд үнэлгээ хийхэд 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаар зудархуу байна. 
Тодруулбал, Увсын Хяргас, Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Түргэн, Малчин, Цагаанхайрхан, Ховдын Алтай, Үенч, Завханы Цэцэн-Уул, Тэс, Баянтэс, Эрдэнэхайхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Өвөрхангайн Уянга, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Баянгол, Сант, Төгрөг, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Бүрд, Булганы Хангал, Баяннуур, Сэлэнгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Орхонтуул, Хушаат, Түшиг, Орхон, Хүдэр, Ерөө, Дархан-Уулын Хонгор, Төвийн Зуунмод сумдын нутгаар цагаан зудтай.
Баян-Өлгийн Сагсай, Увсын Зүүнхангай, Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Улаангом, Ховдын Булган, Завханы Ургамал, Түдэвтэй, Сонгино, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Тосонцэнгэл, Завханмандал, Нөмрөг, Баянхайрхан, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Баянхонгорын Жаргалант, Галуут, Булганы Бугат, Гурванбулаг, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Цагааннуур, Сүхбаатар, Дархан-Уулын Шарынгол, Орхон, Дархан, Төвийн Цээл, Баянчандмань, Угтаалцайдам, Заамар, Лүн, Өндөрширээт, Баян-Өнжүүл, Дундговийн Адаацаг, Луус, Хулд, Сүхбаатарын Онгон, Баяндэлгэр, Халзан, Дорнодын Чулуухороот, Баяндун, Чойбалсан, Цагаан-Овоо, Халхгол, Сэргэлэн, Гурванзагал, Дашбалбар, Дорноговийн Дэлгэрэх сумдын нутгаар цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn