Самарт яваад сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг дахин эхлүүллээ

568

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн Тариахтайн даваа гэдэг газар самар түүхээр явсан иргэн сураггүй болоод долоо хонож байна. Орхон аймгийн харьяат 59 настай, эрэгтэй иргэн Л энэ сарын 14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг нэг хоногийн дараа Онцгой байдлын албанд өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Тариахтай багийн Аньст толгой гэдэг газраас Баянгол хүртэл 10 км, мөн Аньст толгой гэдэг газраас Хавчирганга гэдэг газар хүртэл 23 км явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд  хүрээгүй тул эрлийг түр зогсоосон. Өнөөдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn