Хяналтын постын хоёр ажилтныг тусгаарлаад байна
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний постод ажиллаж байсан хоёр төрийн албан хаагчийг тусгаарлан ажиглаж байна.
Тэдний биед ямар нэгэн өөрчлөлт байхгүй хэвийн байгаа талаар сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Тус сумын нутгаар өчигдөр буюу 2021.01.02-ны 15:00 цагийн орчимд Улаанбаатар хотоос Мөрөн чиглэлд зорчиж явсан коронавирусний халдвартай хүний ойрын хавьтал байж болох хүн дайран өнгөрсөн тул ийм арга хэмжээ авчээ. Тэд PCR шинжилгээнд хамрагдсан байсан бөгөөд “Мөнххада” компанийн коронавирусний халдвартай хүнтэй харилцсан байж болзошгүй байгаа юм байна.
Постод ажиллаж байсан хүмүүс зорчигчидтой харилцсан тул тусгаарлах арга хэмжээг сумын Онцгой комисс шуурхай авсан байна.