Булган аймагт 20,6 мянган хүн тун ванцин хийжээ

409
Булган аймгийн хэмжээнд нийт 20,6 мянган хүн тун вакцин хийжээ. Коронавирусний дархлаажуулалтын эхний тунг 17,8, хоёр дахь тунг 2,8 мянган хүнд тарьжээ. Өнгөрсөн 24 цагт нийт 6350 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Булган суманд хөл хорио тогтоосон ч дархлаажуулалтад хамрагдах иргэдийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн юм. Тус сумын Засаг даргын Тамгын газар вакцин хийлгэх иргэдэд автобусаар үйлчилж байгаагийн дээр Эрүүл мэндийн газрын нэг баг гэрээр үйлчилж вакцин хийж байна. Аймгийннэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийг дархлаажуулалтад бүрэн хамрууллаа гэж аймгийн Эрүүл мэндийн газар мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn