Булган аймагт 37,6 мянган хүн тун вакцин хийжээ

472


Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн албаны коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар хийсэн мэдээллээр сүүлийн 24 цагт халдварын тохиолдол нэмэгдээгүй байна. Коронавирусний халдвар авсан нийт 101 тохиолдол бүртгэгдэж, тэдний 95 нь эдгэрчээ.
Өнөөдрийн байдлаар Булган сумын зургаан иргэн биеийн байдал хөнгөн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт халдвар авсан иргэнтэй харьцагч бүртгэгдээгүй бөгөөд Булган сумын 74 иргэн эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна.
Аймгийн хэмжээгээр коронавирусний вакцины 37,6 мянган хүн тунг хийлээ. Дархлаажуулалтын эхний тунг 34,1 мянган иргэнд буюу хамрагдах иргэдийн 83,8 хувьд хийсэн байна. Мөн хоёрдугаар тунгаар 3,4 мянган иргэнийг дархлаажуулах ажил хийлээ гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn