Улсын аварга малчин сумын Онцгой комисст сая төгрөг хандивлажээ

529
Булган аймгийн Гурванбулаг сумын Бэрх багийн улсын аварга малчин Пүрэвдоржийн Дашгарваа, Хишигдаваагийн Хишигбат нарын гэр бүл сумын Онцгой комисст нэг сая төгрөг хандивласан байна.
Дэлхий нийтийг хамарсан коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг шуурхай зохион байгуулан, нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт цаг наргүй ажиллаж байгаа сумын Онцгой комисс, цагдаагийн албанд улсын аварга малчны гэр бүл, үр хүүхдүүдээс хандив өргөсөн. Сумын хэмжээнд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулах, иргэдийг эрсдэлгүй эрүүл энх байлгахын төлөө ажиллана гэж сумын Онцгой комисс, удирдлага штабаас мэдээллээ. Гурванбулаг коронавирусний сэжигтэй тохиолдол гараагүй аймгийн хэмжээний найман сумын нэг юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn