Төрийн албан хаагчдын орон сууц барина

471

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар төрийн албан хаагчдад зориулсан орон сууц барихаар боллоо. Төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүртгэлтэй газар дээр шинэ орон сууц шинээр барих аж. Тус орон сууц төрийн албан хаагчдад зориулсан хямд үнэтэй байхаас гадна орчин үеийн шийдэл бүхий стандарт хангасан орон сууцны найман давхар, хоёр блок барилга байна. Төрийн албан хаагчдын орон сууцныг Улаанбаатар хотын “BIG ECO ” ХХК барьж, эхний ээлжийн барилгыг энэ оны 10 сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Дараагийн барилгыг 2022 оны 8 ;дугаар сард хүлээлгэн өгөх юм байна.

Төрийн албан хаагчдад зориулсан орон сууцыг борлуулалтын үнийн дүнгээс 20-30 хувь хөнгөлөхөөр төлөвлөж байгаа талаар аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn