Төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө баталлаа

431

Булган аймгийн Засаг дарга аймгийн төв суурин газрын 2021-2022 оны өвөлжилтийн нэгдсэн төлөвлөгөөг баталлаа. Уг төлөвлөгөөг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулан байгуулж, нийтдээ 63 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Дулаан үйлдвэрлэх, түгээх “Булган мээж”, “Энержи плас” ХХК-ийн хооронд үүссэн өр авлагыг эцэслэн шийдэрлэх, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, Булган сумын цэвэрлэх байгууламжийн ашиглалтын зардлын тооцоог нарийвчлан гаргаж, холбогдох дээд байгууллагад уламжилж шийвэрлүүлэх зэрэг удирдлага зохион байгуулалтын нэлээд ажил хийхээр төлөвлөгөөнд тусгаад байна.

Мөн энэ жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан ус, дулаан дамжуулах шугам сүлжээ, шинээр барьж байгаа барилга байгууламжийг ашиглалтад оруулах, төвлөрсөн системд холбогдсон сумын дулаан хангамжийн чанарыг сайжруулах, мэргэжлийн байгууллагаар дулааны системийн горимын тооцоо хийлгэх, үнэ тарифыг тогтоох асуудлыг шийдвэрлэх юм байна.

Дулааны станц, ус, дулаан хангамжийн “Булган мээж” компани, “Булган АЗЗА” ТӨХК зэрэг байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хангаж, нүүрс нөөцлөх, шугам сүлжээний бэлэн байдлыг хангах, авто зам гүүрийн засвар арчлалтын талаар хийж гүйцэтгэх ажлыг нэгдсэн төлөвлөгөөнд оруулжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn