Малчид татвараа төлж эхэлжээ

504

Булган аймгийн Бүрэгхангай сумын малчдын талаас илүү нь малын тоо толгойн албан татвараа төлжээ. Тус сумын Засаг дарга М.Бадам:

- Манай сумын малчид малын ашиг шимийн орлого орж байгаа нөхцөлд татвараа төлж байна. Ноос, ноолуураа борлуулж тодорхой хэмжээний орлого олж байгаа. Одоогоор малчдын 50-60 хувь татвараа төлсөн гэлээ. Тус суманд малын тоо толгойн албан татварын хэмжээг тэмээ, үхэрт 1000, адуунд 1500, ямаанд 700, хонинд 500 төгрөгөөр тогтоосон юм. Сумын хэмжээгээр мал бүхий өрх 650, малчин өрх 510 гаруй байдаг аж.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn