“Фүкүшима-1” АЦС дээр том хэмжээний гэмтэл илэрчээ

299
Японы Фүкүшима муж дахь “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын оператор “ТЕРСО” компани цацраг идэвхт ус цэвэршүүлэх “ALPS” системийн бараг бүх шүүлтүүрт гэмтэл илэрсэн тухай мэдэгджээ.
NHK телевизийн мэдээлснээр, өнгөрсөн сарын сүүлээр мэргэжилтнүүд системээс радио идэвхт ус алдагдахаас хамгаалдаг шүүлтүүрүүдийн нэгд гэмтэл илрүүлсний дараа системийг бүхэлд нь шалгасан байна. Шалгалтын явцад 25 шүүлтүүрийн 24 нь гэмтэлтэй болохыг тогтоожээ.
Хэдийгээр “ALPS” системээс цацраг идэвхт ус алдагдсан тохиолдол бүртгэгдээгүй ч ийм зүйл гарсныг үгүйсгэх аргагүй гэж тус телевиз онцолжээ. Ийм асуудал мөн хоёр жилийн өмнө тус станц дээр гарч байжээ. Тэр үед ТЕРСО компани гэмтлийн шалтгааныг тогтоож чадаагүй аж. Шүүлтүүрүүдийг сольж, системийг үргэлжлүүлэн ажиллуулсан байна.
Энэ оны дөрөвдүгээр сарын сүүлээр Японы Засгийн газар 2023 оноос эхлэн цэвэршүүлсэн усыг далайд хаяхыг зөвшөөрөх шийдвэр гаргасан. “ALPS” систем нь цацраг бохирдсон усыг 62 төрлийн цацраг идэвхт бодисоос цэвэрлэдэг бол тритийг цэвэршүүлдэггүй гэнэ. Энэхүү шийдвэр ОХУ, БНХАУ, БНСУ болон БНАСАУ-ыг түгшээсэн бол Олон улсын цөмийн энергийн агентлаг энэхүү шийдвэрийг дэмжиж, хяналтын шинжээчдийг илгээх тухай мэдэгдсэн юм. “Фүкүшима-1” АЦС-ын усыг далайд асгахыг 30 гаруй иргэний нийгмийн байгууллага, Бүх Японы загасчдын хоршоодын холбоо болон Фүкүшима мужийн 41 хот, суурин эсэргүүцэж байгаа билээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn