Булган аймаг түүх соёлын үл хөдлөх 3058 дурсгалтай

439

Булган аймгийн нутаг  дэвсгэрт түүх, соёлын үл хөдлөх 3058 дурсгал байгаагаас улсын хамгаалалтад 12, аймгийн хамгаалалтад 41, бусад нь сум, багийн хамгаалалтад байна. 1870 онд Оросын эрдэмтэн А.Падерин анх судалгаа хийснээр тус аймагт түүх, соёлын дурсгалт зүйлийг судалж, эрэл хайгуул хийх болжээ. Аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Оюунбилэг:
            - Соёлын өвийгхамгаалахад идэвх санаачлагатай оролцсон иргэн, аж ахуйн нгэж, байгууллагыг урамшуулах, дэмжлэг үзүүлэх, “Аймгийн соёлын элч”-ийг жил бүр шалгаруулж байх нь зүйтэй байна. Улс, аймгийн хамгаалалтад байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалын дэргэд тухайн урсгалын мэдээллийг агуулсан танилцуулга, тайлбар байрлуулах, түүх, соёлын дурсгалын талаар ном хэвлүүлэх хэрэгтэй байгаа. Ер нь түүх, соёлын дурсгалын эрсдлийн судалгаа хийх ажлыг дэмжих талаар аймгийн ИТХ-д санал тавиад байна гэлээ.
            Аймгийн хэмжээнд түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалдаг 34 гэрээт хамгаалагч ажиллаж, дургсалыг хамгаалах орчныг цэвэрлэх ажлыг хийдэг байна. Сүүлийн жилүүдэд Цогт тайжийн цагаан байшин, Хөгнө ханы өвгөн, залуу хийдийн туурь зэргээс гадна олон хиргисүүр, булш тоногдож, зарим түүх соёлын дурсгалт зүйлтэй газар хогийн цэг байгуулах, байшин барих, малын хашаа хороо болгох зэрэг зөрчил байгаа талаар аймгийн музейн мэдээлэлд дурдсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn