“Үндэсний бичиг-Бидний бахархал” сэдэвт уралдааны аваргууд шалгарч байна

334
Булган аймагт энэ оныг “Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг чадварыг сорих, түүний хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Үндэсний бичиг-Бидний бахархал” сэдэвт уралдаан зарлаад байна. Уг уралдааныг байгууллага, сум, аймгийн хэмжээнд гэсэн гурван үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд албан газрууд аваргаа шалгаруулж эхэллээ.
Аймгийн ИТХ-ын Ажлын алба уралдааны удирдамжийн дагуу монгол бичгээр унших, бичих, биет бус өв, соёл, түүхийн дурсгалыг судлан сурталчлах гарын авлага бэлтгэх зэргээр шилдгүүдээ шалгарууллаа. Сүүлийн гурван жил хамт олноороо МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг захиалан уншиж, сайхан бичиг, хадмал эхийг дууриалган бичих зэргээр монгол хэл бичгийн мэдлэгээ дээшлүүлж байна гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.
"Үндэсний бичиг-Бидний бахархал” сэдэвт уралдаанд сумаас шалгарсан багууд Улс тунхагласны ойн баярын өдөр өрсөлдөж аваргаа тодруулах юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn