"Хожуул" нийтийг хамарсан ажил хийжээ

328
Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр "Хожуул" нийтийг хамарсан ажил зохион байгуулжээ. Тус сумын нутаг Гуртын хөтлийн хожуулыг тайрч, ойн цэвэрлэгээний ажил хийсэн байна.  Тайрсан хожуулаар сумын дөрвөн ахмадад түлээ бэлтгэн өгч тусалсан бөгөөд нийтийг хамарсан ажилд оролцсон иргэд өөрсдөө түлээгээ авчээ. Иргэн Ц.Батлхагва, Э.Эрдэнэбат, Д.Нэргүй, Д.Пүрэвдаваа нарын залуус энэ ажилд идэвхтэй ажилласан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn