Гэмт хэргийн хохирлын 69,9 хувийг барагдуулжээ

373

Булган аймгийн Цагдаагийн газрын мэдээллээр өнгөрсөн онд 388 гэмт хэрэг бүртгэгджээ. Өмнөх оныхоос гэмт хэрэг 11,2 хувь өссөн үзүүлэлттэй байна. Зөвхөн өнгөрсөн 12 дугаар сард 35 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 14 хэргээр буюу 40,0 хувь өсжээ. Гэмт хэргийн гаралт Хутаг-Өндөр, Сайхан, Бүрэгхангай, Хангал, Булган, Бугат, Рашаант суманд буурч, Баян-Агт, Тэшиг, Баяннуур суманд өмнөх оны түвшинд байна. Харин Гурванбулаг, Сэлэнгэ, Орхон, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Могод суманд гэмт хэргийн гаралт өмнөх жилийнхээс өссөн мэдээ байна. Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 2,7 тэрбум төгрөгийн хохирол учирснаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 824,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, нийт хохирлын 69,9 хувийг барагдуулжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn