Булган сумын зарим айл өрх усанд автаж болзошгүй байна

374

Булган аймгийн Онцгой байдлын газарт Булган сумын “Залуус” хорооллын иргэдээс голын ус хашаа руу хальсан тухай дуудлага иржээ.
Булган сумын нутаг дэвсгэр 1-р багийн Малчны хороо, Байшинт, 6-р багийн “Залуус” хорооллын 5 дугаар гудамжны орчимд хөрсний ус гарч, халиа дошин үүсгээд байна. Цаг агаар дулаарах тутам цас, мөс хайлж, халиа ус нэмэгдэж, шар усны үер болох эрсдэл учирч болзошгүй тул иргэд оршин суугаа газартаа үер усны суваг шуудуу татах, хамгаалах далан барих зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, халтиргаа гулгаанаас бэртэж гэмтэхээс болгоомжлохыг анхааруулж байна гэж Булган сумын Онцгой комисс мэдээллээ.

Montsame.mn
М.Буянжаргал
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn