Усанд осолдсон “Эрдэнэт“ үйлдвэрийн ажилтныг хайх ажиллагааг зогсоолоо

476

Булган аймгийн Тэшиг суманд "Эрдэнэт" үйлдвэрийн 11 ажилтан завьтай Эгийн голыг гаталж явах үед 36 настай эрэгтэй Ц нь усанд живж, алга болсон байдаг. Осол гарах үед тэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх бөгөөд зорчиж явсан завинаас шланк унасныг авах гэж ус руу ороод эргэн, гарч ирээгүй байна.
Улмаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд, ар гэрийнхэнтэй нийлж, түүнийг арав хоног эрэн хайсан боловч өнөөдрийг хүртэл цогцсыг олоогүй байгаа юм.
Тиймээс ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрлийн ажиллагааг өчигдөр түр зогсоосон байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn