Тусгай хамгаалалттай газар нутгаас мод бэлтгэнэ

355

Булган аймагт 2021 онд тусгай хамгаалалттай газар нутгаас 974 шоометр мод бэлтгэнэ. Ойн сангаас цэвэрлэгээний огтлолт болон цэвэрлэгээний ажлын хэлбэрээр шинэс, хуш, хус, улиас зэрэг мод бэлтгэж, орон нутгийн төсөвт ойн нөөц ашигласны төлбөрийн орлогоор 4,7 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Тус аймагт Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газар, Хөгнө, Тарны байгалийн цогцолбор газар байдаг бөгөөд Сэлэнгэ, Тэшиг, Хутаг-Өндөр, Рашаант сумын 800,0 гаруй мянган га газар нутаг тусгай хамгаалалтад байна.

Тусгай хамгаалалттай газар нутгаас бэлтгэсэн модны орлогоос 5,3 га талбайд ойжуулалт хийх аж. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn