УБЦТС ТӨХК - Баярын мэндчилгээ

487
Эрхэм хэрэглэгч та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн нийт хамт олныг төлөөлөн мэндчилж байна.
           Бид улс эх орныхоо хөгжлийн тулгуур, нийгмийн амин чухал хэрэгцээ болсон цахилгаан эрчим хүчийг шаардлагатай цэг бүрт, тасралтгүй, найдвартай түгээн хангах үйлсийг түүчээлэн, улиран одож буй 2020 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж, угтан ирж буй 2021 ондоо ажил үйлсийн арвин их зорилготой ирлээ.
        2021 ондоо манай хамт олон амжилтаа ахиулж, түгээх сүлжээг шат шатаар автоматжуулах, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг улам найдваржуулах, шинэ хэрэглэгчдийг холбох техникийн боломжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад дорвитой хувь нэмрийг оруулахын төлөө зүтгэх болно.
           Айл бүхэнд гэрэл гэгээ цацарч
           Айлчлан ирж буй шинэ ондоо аз жаргалаар дүүрэн байхыг хүсье
           Ирээдүйн хөгжлийн төлөө эрчим хүч дүүрэн ундарч
           Ирж буй шинэ ондоо амжилт бүтээл цалгиж байхын ерөөл өргөе
УБЦТС ТӨХК-ийн нийт хэрэглэгч, харилцагч та бүхэндээ Шинэ жилийн мэнд дэвшүүлье. Та бүхэн сайхан баярлаарай.
 
 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ   Р.ДАГДАН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn