Танилц: Дарханы замын асуудлаар тавьсан асуулгын хариу

363
Зам, Тээврийн Хөгжлийн сайд Л.Халтарт УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас тавьсан асуулгын хариуг бүрэн эхээр нь хүргэж байна. Асуулгын хариуг УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн бөгөөд тэрээр "Дарханы замын 2 болон 4-р багцыг авсан боловч огт ажил хийхгүй шалтаг тоочиж буй БНХАУ-ын компанийн талаар тус улсын Элчин сайдаас тодруулахад "Танай тал энэ шалгаруулалтыг хийсэн. Ингэхдээ байгуулагдаад нэг ч ажил хийгээгүй, туршлага, хүн хүч, техникийн боломж муу компанид яагаад энэ ажлыг хариуцуулах шийд гаргасан нь сонин байна. Бидний зүгээс тус компанийн эздийг олж ажлаа шуурхай явуулахыг анхааруулсан. Ажлыг дуустал бүх ерөнхий гүйцэтгэгч компаниудад хариуцлагатай ажлаа дуусгах тал дээр анхаарч ажиллана" гэсэн хариу өгсөн. Дээрх сонгон шалгаруулалтаас үүдэлтэй ажил гацсан шалтгаануудыг нарийвчлан тодруулж Та бүхэнд мэдэгдэх болно.
Удахгүй төслийн санхүүжүүлэгч Азийн Хөгжлийн Банктай уулзалт хийхээр төлөвлөөд байна" гэжээ.













скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn