Булган аймагт энэ жил 10 худаг шинээр гаргана

344



Булган аймагт энэ онд хүн ам, бэлчээрийн усан хангамжийг сайжруулахаар 10 худаг гаргахаар төлөвлөлөө.

Аймгийн 2021 оны төсөвт усны нөөцийг хамгаалах, усан хангамжийг сайжруулахаар тусгасан 185,0 сая төгрөгийг энэ төсөл, арга хэмжээнд зориулах юм. Одоогоор аймгийн хэмжээнд инженерийн хийцтэй болон энгийн 892 худаг ашиглаж байна.

Сүүлийн дөрвөн жилд бэлчээрийн 126 худаг шинээр гаргаж, 210 гаруй мянган га бэлчээрийн талбайг усжуулж, 670-аад мянган толгой малыг усаар хангажээ. Хүн ам, бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад улс, орон нутгийн төсвөөс 1.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn