Бэлчээрийн 40,0 мянга га талбайд хортон мэрэгч устгах ажил хийнэ

377

Булган аймагт энэ онд байгаль хамгаалах сангийн 64,0 сая төгрөгөөр бэлчээрийн хортон мэрэгч, үлийн цагаан оготно устгах ажил хийнэ. Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант зэрэг долоон сумын үлийн цагаан оготно их тархсан 40,0 мянган га бэлчээрийн талбайд хортон мэрэгч устгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Бэлчээрийн хортон мэрэгчидтэй байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлыг 2016-2019 онд жил бүр 40,0-50,0 мянга га буюу нийт 130.8 мянган га талбайд зохион байгуулж, 82.0-83.8 хувь буюу сайн хэрэгжүүлсэн үр дүнтэй байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ.

Зөвхөн өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгөөр бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй микробиологийн аргаар Гурванбулаг, Рашаант сумын 37.5, энгийн механик аргаар Баяннуур, Бүрэгхангай, Дашинчилэн, Хишиг-Өндөр сумын 70.0, орон нутгийн төсвийн хөрөнгөөр энгийн механик аргыг сонгон Могод, Орхон, Сайхан сумын 40.0 мянган га буюу нийт 147.5 мянган га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг зохион байгуулсан байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn