БУЛГАН: Хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ

509


Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, БНСУ-ын "Ю Брэйн" ХХК-ий Ерөнхийлөгч Ли Сун Юүн нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны KOICA байгууллага 2023 онд хилийн чанадад хэрэгжүүлэх төслийн хүрээнд судалгаа хийх, хамтын ажиллагааг хэлэлцэхээр аймгийн удирдлагатай санал солилцож, албан уулзалт хийлээ. Уулзалтад МҮХАҮТ-ын төлөөлөгч М.Оюундэлгэр, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны KOICA байгууллагын төлөөлөл оролцлоо. Албан уулзалтын хүрээнд талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.
Уг төсөл 2023 оноос эхлэн 3-5 жил хэрэгжих төсөл бөгөөд Булган аймагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, тохижилт үйлчилгээг сайжруулах, бага дунд орлоготой өрхүүдийг дэмжих, сургалт явуулах, хөдөө аж ахуйн болон гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд солонгос технологийг нэвтрүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn