Булган аймаг Хэвэш мужтай хамтран ажиллана

324


Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Унгар Улсын Хэвэш мужийн дарга Атилла Шимон Юухас нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Гадаад харилцааг тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг орон нутгийн түвшинд нэмэгдүүлж, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж үр дүнд хүргэхээр санамж бичигт дурджээ.
Аймаг, сумдын удирдлага, Боловсрол, шинжлэх ухааны газар, Эрүүл мэндийн газар, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, эрүүл мэндийн төв болон хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарынхан Хэвэш мужтай хамтран ажиллах боломжтой боллоо. Багш, эмч нарыг Унгар улсад туршлага судлуулах, оюутнуудаа сургах, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлэх, аялал жуулчлалын олон төрлийг хөгжүүлэх ажлыг яаралтай эхлүүлэх нь чухал байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn