Элчин сайд Майкл С.Клечески Булган аймагт зочилж байна
Америкийн Нэгдсэн Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Стэнли Клечески Булган аймагт зочилж байна.
Элчин сайд Майкл Стэнли Клечески “АНУ, Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой ирж буй 2022 онд тохиож байгаа. Энэ хугацаанд тогтоосон стратегийн илүү найрсаг харилцааг эрхэмлэж, эдийн засаг хамтын ажиллагаа, цэрэг батлан хамгаалах, хууль хэрэгжилтийн талаар цэрэг цагдаагийн байгууллагад сургалт дадлага, “Хүн ба хүмүүс” “Монголчууд ба Америкчууд” зэрэг хамгийн чухал салбаруудад болон хот хоорондын түншлэл, англи хэлний боловсролыг сайжруулахад Монгол улстай түлхүү хамтран ажиллаж байна. Булган аймагтай ч энэ чиглэлээр хамтран ажиллах боломж буйг онцоллоо” гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Айлчлалын хүрээнд аймгийн төр төсвийн байгууллагын удирдлага, аймгийн ЗДТГ-ын албан хаагчидтай уулзалт хийв. Уулзалтын үеэр хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал, гэр бүл хүүхэд залуучуудын салбарын хүрээнд хамтран ажиллах саналыг байгууллагын удирдлагууд элчин сайдад уламжилсан байна.