Дижитал технологийн хөгжил шинэ хөгжлийн эрч хүчийг бий болгоно

279

- Шинэ эринд дижитал Хятадын бүтээн байгуулалтын ололт амжилтын талаар холбогдох салбарын мэргэжилтнүүд ингэж хэлэв.
 
Дэлхийн хамгийн том интернэт сүлжээний дэд бүтцийг бүтээж байгуулсан, дижитал нийгмийн үйлчилгээ нь илүү өргөн хүрээг хамарсан, тав тухтай, дижитал эдийн засгийн хөгжлийн хэмжээ дэлхийд тэргүүлж, дижитал засгийн газрын удирдлагын үйлчилгээний үр өгөөж ихээхэн нэмэгдсэн зэрэг нь бүр сүүлийн 10 жилийн Хятадын дижитал эдийн засгийн хөгжил болно. Сүүлийн 10 жилд Хятад улс мэдээллийн хувьсгалын дагуу нийгмийн хөгжлийг дижитал эрч хүчээр дэмжин, дижитал технологитой олон шинэ боломжуудыг бий болгосон байжээ.
Статистик тоо баримтаас харахад 2012 оноос Хятадын интернэт хэрэглэгчдийн тоо 564 саяас 1.051 тэрбум болж, интернэтэд нэвтрэх хурд 42.1 хувиас 74.4 хувь болж, дэлхийн хамгийн том, эрч хүчтэй цахим нийгмийг бүрдүүлжээ. Синьхуа агентлагийн сурвалжлагч энэ асуудлаар холбогдох мэргэжилтнүүдтэй ярилцлага хийсэн байна.
Олон зуун сая хүн интернэт сүлжээний хөгжлийн үр ашгийг хуваалцаж байна
ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын Төв хороо цаг үеийн ерөнхий чиг хандлагыг зөв ойлгож, мэдээлэл, цахим хөгжлийн түүхэн боломжийг ашиглаж, хэд хэдэн томоохон шийдвэр гаргаж, дижитал Хятад
улсыг байгуулахад чухал стратегийн дэмжлэг үзүүлж, чухал ахиц дэвшил гаргасан байна.
Чинхуа Их Сургуулийн Оюун ухаант нийгмийн удирдлагын институтийн дарга Сү Жүнь хэлэхдээ “ХКН-ын XIX их хурлын тайланд интернэт сүлжээний том гүрэн, дижитал Хятад улс, ухаалаг нийгмийг байгуулах талаар санал тавьсан бөгөөд “Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө”, “2035 оны урт хугацааны зорилгуудын тойм"-д дижитал хөгжлийг түргэсгэх чухал зохицуулалт хийх тусгай өгүүлэл гаргажээ. Үүнээс гадна "Үндэсний мэдээ мэдээллийн хөгжлийн стратегийн тойм" зэрэг нь дижитал Хятад улсын бүтээн байгуулалтын их зураг төслийг боловсруулж, мэдээлэл боловсруулах бодлогын сайн орчинг бүрдүүлсэн” гэжээ.
Сүүлийн арван жилд Хятадын цахим дэд бүтэц үсрэнгүй хөгжилд хүрсэн. Хөдөлгөөнт холбооны технологи "3G", "4G"-оос "5G” болж өөрчлөгдсөн. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн том интернэт сүлжээний дэд бүтцийг барьж дуусгасан. Хятадын хэмжээд мужийн түвшний бүх хотууд,засаг захиргааны тосгон, ядуурлыг бууруулах тосгон болгонд өргөн зурвас нэвтэрсэн. Мэдээллийн шинэ үеийн дэд бүтэц нь өндөр хурдтай хөгжил, ухаалаг, ногоон, нүүрстөрөгч багатай, аюулгүй, хяналттай байх чиглэлээр хөгжин урагшилж байна. Дижитал дэд бүтэц нь орчин үеийн социалист орны бүтээн байгуулалтыг дэмжих стратегийн олон нийтийн дэд бүтэц болсон юм.
Сүүлийн арван жилд мэдээллийн технологид тулгуурласан "Интернэт +" нь боловсрол, тэтгэвэр, ядуурлыг бууруулах болон бусад салбартай гүнзгий нэгдсэн бөгөөд улсын бага, дунд сургуулиудын интернэтэд нэвтэрсэн норм нь 100 хувьд хүрсэн байна. Интернэтийн хэрэглээний ахмадад болон тусгай бүлгүүдэд дасан зохицох түвшин тасралтгүй дээшилсээр байна. Хуваалцах эдийн засгаа, ухаалаг аялал, гар утсаар тооцоо хийх зэрэг шинэ хэлбэрүүд шинээр гарч ирж байна. Ийм нөхцөл байдалд иргэд эдгээр шинэ технологийг амьдралдаа ашиглаж болохоос өндөр чанартай ашиглах болсон нь мэдээллийн үйлчилгээ илүү олон хүнд ашиг тусаа өгч бий бодит жишээ болно.
- Интернэт сүлжээний салбарт хоцрогдож байдлаас өнөөдрийн тэргүүлэх байранд орших болсон нь ХКН-ын удирдлага дор хятадын онцлогтой интернэтийг удирдах арга замыг эхлүүлсэнд шалтгаална гэж Сү Жүнь үзсэн байна.
Мэдээ мэдээллийн хөгжлийн түвшин нь эдийн засаг, нийгмийн хөгжилд өндөр чанартай үр өгөөжийг өгч чадна
Хятадын дижитал эдийн засгийн хэмжээ 2012 онд 11 триллион юаниас 2021 онд 45.5 триллион юань болж, олон жил дараалан дэлхийд хоёрдугаарт бичигдэж, ДНБ-д дижитал эдийн засгийн эзлэх хувь 21.6 хувиас 39.8 хувь хүртэл нэмэгдсэн байна. Цахим худалдааны үйл ажиллагааны хэмжээ, мобайл төлбөрийн үйл ажиллагааны хэмжээ нь дэлхийд эхний байранд байж, хөдөө аж ахуйн тоон үзүүлэлтийн түвшин хурдацтай нэмэгдэж, нарийвчилсан үйл ажиллагаа нь аажмаар түгээмэл болж, үндэсний эдийн засгийн 45 төрлийг хамарсан аж үйлдвэрийн интернэтийн хэрэглээг бүрдүүлсэн байна.
Хятадын Орчин үеийн олон улсын харилцааны академийн Шинжлэх ухаан, технологи, сүлжээний аюулгүй байдлын институтийн гүйцэтгэх захирал Ли Янь хэлэхдээ “Сүүлийн арван жилд Хятад улс дижитал эдийн засгийн хөгжлийн стратегийг гүнзгий хэрэгжүүлж, дижитал эдийн засаг нь хамгийн идэвхтэй инновац, хамгийн хурдацтай өсөлтийн хурд, эдийн засгийн хөгжилд хамгийн их нөлөө үзүүлэх салбар болсон бөгөөд дижитал эдийн засаг нь үндэсний эдийн засгийн өсөлтөд чухал дэмжлэг болж байна” гэжээ.
"Интернэт +" үйл ажиллагааны төлөвлөгөө болон үндэсний том мэдээллийн стратегийг хэрэгжилтийг дэмжихээс эхлээд дижитал технологи, бодит эдийн засгийн гүнзгий нэгдлийг дэмжиж, дижитал эдийн засгийн ногоон хөгжил, шинэ дижитал үйлдвэрлэл, шинэ загваруудад зохицсон хөгжил улам бэхэжсээр.
Lenovo компанийн Үхань хот дахь аж үйлдвэрийн баазад робот үйлдвэрлэлийн шугам дээр ажиллаж байгаа бөгөөд гар утас эсвэл таблет компьютерыг 1 секундэд угсарч дуусгадаг.
Фүжянь мужийн Шэннүн группийн тахиа үржүүлэх фермд ухаалаг хооллох систем, байгаль орчны хяналттай ухаалаг систем зэрэг ухаалаг тоног төхөөрөмжид түшиглэн ганц үржүүлэгч өдөрт 30.000 тахиаг тэжээн үржүүлэх үүргийг гүйцэтгэх боломжтой болжээ.
- Одоогийн байдлаар Хятадын дижитал өөрчлөлт хурдацтай явагдаж байна.Ирээдүйн шинэ нөхцөл байдал, шинэ шинж чанар, шинэ шаардлагуудыг цаашид ойлгож, технологийн удирдлагыг бэхжүүлэн, аж үйлдвэрийн интеграцчлалыг дэмжиж, дижитал засаглалыг сайжруулан,дижитал эдийн засгийн хөгжилд шинэ давуу талуудыг бий болгох шаардлагатай байна гэж Шанхай хотын Процессын оюуны үйлдвэрлэлийн шинжлэх ухаан, технологийн инновацын хүрээлэнгийн дарга Хэ Рэньлүн ярилаа.
Мэдээ мэдээллийн салбарын хөгжлөөр орчин үеийн цахим засаглалыг хөгжүүлэх ажлыг дэмжинэ
Шанхай хотод “Digital Twin” гэх хамгийн бага менежментийн нэгжийг гаргахаас эхлээд супер хотын үйл ажиллагаа явуулах цахим дохионы систем ашиглалтад орсон. Хот даяар 180 сая орчим ухаалаг мэдрэгчээс хэдэн арван сая иргэдийн оролцоотой 12345 утсыг зохицуулсан зэрэг хотын үйл ажиллагааны "нэг сүлжээний нэгдмэл менежмент" байгуулагдсанаас хойш дижиталчлал нь шинжлэх ухаан, технологийн мэргэн ухаан, дүрэм журам, ард түмний хүчээр хотын амьдралын эмх цэгцтэй, аюулгүй үйл ажиллагааг ямагт хамгаалж ирсэн гэж хэлж болно.
"Дижитал Хятадын хөгжлийн тайлан (2021)"-д дурдсанаар Хятадын цахим засгийн газрын онлайн үйлчилгээний индекс дэлхийд 9-рт орж, "гар утасны оффис” зэрэг төрийн үйлчилгээ ихээхэн хөгжлөө олж, “интернэт сүлжээгээр төрийн үйлчилгээ үзүүлэх” болон "муж хоорондын төрийн үйлчилгээний тавцан" зэрэг нь бүр өргөнөөр ашиглагдаж, эерэг үр дүнд хүрч чадсан байна.
Сүүлийн арван жилд Хятадын бүх орон нутаг "Интернэт + төрийн үйлчилгээ"-г хөгжүүлж, засаглалыг дижиталчлалаар орчин үеийн цахим засаглалыг хөгжүүлсэн болно.
"Цахим нөөцийн нэгдсэн систем"-ээр дамжуулан Жэжян муж засгийн газрын цахим нөөцийн "том супермаркет"-ыг байгуулсан. Ингэснээр цахим төрийн үйлчилгээ болон цахим нөөцийн системд хамрагдсан бүс нутаг, бүх түвшний хүмүүс мэдээ мэдээллийг хамтдаа хуваалцаж, хөгжүүлж, ашиглах боломжтой болгосон байна. Шаньдүн муж интернэтээр төрийн үйлчилгээний асуудлыг цогцоор нь шийдвэрлэн хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, бизнес эрхлэгчид болон иргэдэд үйлчилгээ үзүүлэх ажлыг бодитой болгохыг дэмжиж, "24 цагийн турш хаахгүй" онлайн засгийн газрын үйлчилгээ үзүүлэх боломж олгосон байна.
- Нийгэм аажмаар мэдээлэлжүүлэлтээс оюун ухаалаг руу шилжихийн хэрээр оюун ухаант нийгмийн засаглалыг судлах нь шинэ санал болж байна. Үндэсний удирдлагын тогтолцоо, удирдлагын чадавхыг шинэчлэхэд мэдээллийн технологи, оюун ухаант технологийн үүргийг цаашид гүйцэтгэж, илүү хүмүүнлэг бүхий оюунлаг нийгмийг цогцлохыг эрмэлзэх шаардлагатай байна гэж Сү Жүнь өөрийн санал бодлоо хуваалцлаа.
 
Зохиогч:
ВАН СИБЭЙ, ЖҮӨ ЛИНЬ
Найруулагч:
Б.АРИУХАН
Эх сурвалж:
news.cn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn