Бразил охины Хятад дахь амьдал

352

Бразил охин Аймелли бол Хятадын Нанькай их сургуулийн магистр бөгөөд Хятадын уламжлалт соёлд маш сонирхолтой нэгэн болно. 
Тэрээр анх Хятадтай холбоотой болсон нь Бразилд ахлах сургуульд сурч байсан үеэс юм. Сургуульд хятад хэлний хичээл ордог болохоор багшийн танилцуулсан Хятадын амтат хоол, нэрт соёлын дурсгалт зүйлс зэргийг маш их сонирхдог байв. Сүүлд нь Аймелли “Хятад хэлний гүүр” уралдаанд оролцоход нэлээд сайн дүн авсан нь түүний Хятадад суралцахаар ирэх үзэл санааг нь бататгав.  
2019 он бол Нанькай их сургуулийн гадаад оюутан Аймэлли сургуулиас зохион байгуулсан соёлын туршлагын арга хэмжээнд оролцохдоо анх удаа Хятадын төрийн зэрэглэлийн өвийн төсөл болох “Жиндүн том хэнгэрэг”-тэй танилцаж, түүнийг сонирхсон байна. Тэрээр “Жиндүн том хэнгэрэг”-ийн  өвлөгч Ван Вэньлэйд шавь орж, “Жиндүн том хэнгэрэг”-ийг судалснаас Хятадын уламжлалт соёлын ид шидийг мэдэрч, мөн багшаа дагаж цөөн бус тоглолтод оролцсон байна. Аймелли цаашид Хятад, Бразилын соёлын солилцооны элч болохыг хүсэж байна. 
Найруулагч:
Ш.Цогзолмаа
Эх сурвалж:
www.xinhuanet.com
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn