БУЛГАН: Аялал жуулчлалын контент 2,1 сая хүний хандалт авчээ

227


Булган аймаг олон тулгуурт хөгжлийн загварыг нэвтрүүлж, эдийн засгийн бие даасан байдлыг хангах, ногоон хөгжлийн дэмжсэн аймаг болох зорилт тавьж, аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёл, рашаан амралт сувиллын аялал жуулчлалын чиглэлээр энэ салбарыг хөгжүүлэхээр зорьж, аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах 14 контентыг бэлтгэн цахим орчинд сурталчиллаа гэж аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар мэдээллээ.
Өнгөрсөн онд аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний сурталчилгаа цахим орчинд 2,1 сая гаруй хандалт авсан байна.Аялал жуулчлалын зах зээл дэх мэдээллийн технологийн ашиглалт нэмэгдсэнээр жуулчин, аялагчид сүүлийн жилүүдэд өссөн аж. Өнгөрсөн онд гадаадын 8,0, дотоодын 100,0 мянган жуулчин, аялагчид тус аймагт ирсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn