Самбо бөхийн УАШТ Булган аймагт болно

374

Монголын самбо бөхийн холбооны 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар 2-нд Булган аймгийн Спортын ордонд болно. Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, ОУХМ, Булган аймгийн Баян-Агт сумын харьяат, улсын начин Жигмэдийн Оргилболдын нэрэмжит болгон зохион байгуулагдана.
Эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 26, байлдааны самбын 13 дахь удаагийн тэмцээн эрэгтэй (58, 64, 71, 79, 88, -98, +98 кг), эмэгтэйчүүд (50, 54, 59, 65, 72, -80, +80 кг) болон байлдааны самбын (58, 64, 71, 79, 88, -98, +98 кг) тус бүр долоо, нийт 21 жинд болох юм.
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn