Алдарт хоньчин З.Очирын нэрэмжит шагналыг таван малчинд олголоо

Малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэхэд бутээлч хувь нэмэр оруулсан Бүрэгхангай сумын Дэрст багийн малчин Дамдинсүрэнгийн Отгонбаяр, Дашинчилэн сумын Доргонт багийн малчин Сэрээтэрийн Ганзориг, Сайхан сумын Сайхан-Овоо багийн малчин Данзанхүүгийн Отгонбаатар, Сэлэнгэ сумын Тариахтай багийн малчин Адарсүрэнгийн Батсайхан, Орхон сумын Бүхт багийн малчин Пүрэвийн Мөнхбаяр нарт Хөдөлмөрийн баатар 3.Очирын нэрэмжит шагнал олголоо.
Аймгийн ИТХ аймгийн хүндэт энэ шагналыг 2006 оноос эхлэн бий болгосон бөгөөд жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан олгодог журамтай.