БУЛГАН: Хүн амын хүнсний ногооны хэрэгцээг 40,0 хувь хангах зорилт тавилаа

245


Булган аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн “Булганхангайн тариаланчдын сургалт, зөвлөгөөн-2023” арга хэмжээ боллоо. Аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс Хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулсан зөвлөгөөнд 16 сумын 120 гаруй тариаланчид оролцов. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан “Аймгийн газар тариалангийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” илтгэл тавьлаа.

- Энэ хаврын тариалалтаар үр тариа 45400 га үүнээс улаанбуудай 44050, арвай 586, овъёос 714, бусад үр тариа 50 га, төмс 470, хүнсний ногоо 295, малын тэжээл 3500, тосны ургамал 4000 га-д тус тус тариалж, үр тариа 60135 тонн, үүнээс улаан буудай 57,7, бусад үр тариа 2,4, төмс 3,3, хүнсний ногоо2,9, малын тэжээл 8,7, тосны ургамал 2,0 мянган тонныг хурааж, 40500 га-д уринш бэлтгэж, хүн амын гурил, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооныхэрэгцээг 40,0хувиар хангах зорилт тавин ажиллаж байнагэж Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга илтгэлдээ дурдлаа.

Мөн энэонд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, сум бүрийн тариалангийн талбайд нарийвчилсан судалгаа хийж, нэмж ашиглаж болох талбайн мэдээллийг гаргаж, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариалангийн атаршсан талбайг эдийн засгийн эргэлтэнд оруулах, ашиглаж болохгүй болсон талбайн судалгааг гаргаж бэлчээрт шилжүүлэх саналыг боловсруулж шийдвэрлүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг дэмжих хөтөлбөр боловсруулан аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Зөвлөгөөнд оролцогчдод газар тариалангийн талаар төрөөс баримтлах бодлого шийдвэрийн тухай ХХААХҮЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Алтангэрэл, хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг тус сангийн эрхлэгч Б.Ариунбаатар, газар тариалангийн чиглэлийн зээлийн талаар банкны төлөөлөлүүд мэдээлэл хийлээ. Тариаланчдын сургалтыг тариаланч, төмс хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэл эрхлэгчдийн чиглэлээр ангилан мэргэжилтнүүд зөвлөмж өглөө.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn