БУЛГАН: Баавгай малчны хот руу дайрчээ

245

Булган аймгийн Бугат суманд баавгай малчны хот руу дайрсан талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. Тодруулбал, Бугат сумын Баянтөгөл багийн малчны хотонд баавгай орж мал сүрэгт ихээхэн хэмжээний хохирол учруулжээ.
Сумын онцгой комисс хуралдаж, Засаг даргын захирамжаар хохирол учирсан айлын нөхцөл байдалтай танилцах, шуурхай арга хэмжээ авч ажиллах ажлын багийн бүрэлдэхүүнийг байгуулсан байна. Баавгай бамбарууштайгаа айлын хот руу дайрч дөрвөн үхэр барьж, мөн тооны үхэрт хүрч гэмтэл учруулжээ. 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn