Хонь ноослох, ногоо тарих төхөөрөмж авахад 350 саяыг зарцуулна

361
2018 оноос эхлэн Булган аймагт хэрэгжиж эхэлсэн төсөл өнөөдөр 21 аймагт хэрэгжиж буй. Харин өнөөдөр энэ төсөл аймаг бүрт хэрэгжиж буй.
 
 
Энэ төслийг зорилго нь иргэдийг ажилтай орлоготой болгох, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох, ХАА-н чадамжид суурилсан үйлдвэрлэл явуулах, хүний нөөцийг чадавхжуулах, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх. 
 
Гэвч  төсвийн мөнгийг үргүй зарсан нэр төдий үйл ажиллагааны нэг нь "Шинэ хөдөө" төсөл болж байна. Үүний нэг жишээ нь Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын захиалгаар зарласан тендер юм. Тодруулбал, Шинэ хөдөө төсөл хэрэгжүүлэхээр Орон нутгийн хөгжлийн сангаас 350 сая төгрөг гарган хонь ноослох, нөгөө тарих төхөөрөмж авах гэнэ. Тендерийн баримт бичигт тусгаснаар хонь ноослох тоног төхөөрөмжийн иж бүрдлийг 66,000,000 төгрөгөөр, хүнсний ногоог тарих, суулгах тоног төхөөрөмжийг 150 сая төгрөгөөр худалдан авах юм. 
 
Сумын нэг баг бус бүхэл бүтэн аймгийн Хөдөө аж ахуйн газар ганц хонь ноослох төхөрөөмж, цөөхөн хэдэн ногоо тарих төхөөрөмж авснаар "Шинэ хөдөө"-г бий болгоно гэвэл ХАРГАНЫ НООС ТҮҮЖ ЭСГИЙ ХИЙХИЙН ҮЛГЭР болно. Энэ мэтээр "Шинэ хөдөө" нэрээр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө үргүй зарагдсаар байгааг хэлэх нь илүүц биз. 
 
 
П.ГОО
http://www.shuud.mn/a/550526
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn