БУЛГАН: Мөсний үзэгдэл эрсдэл ихтэй байна

125
Булган аймаг дахь нийт судалгаат голуудаас 12 дүгээр сарын 1-ний байдлаар Сэлэнгэ, Орхон, Эгийн голд мөсөн зах үүсэж, өтгөн зайр гүйх үзэгдэл зонхилон ажиглагдаж байна. Жижиг гол буюу судалгаатай Хануй, Ачуут, Зүүнтүрүү, Тарвагатай, Эрэнгийн гол болон судалгаагүй жижиг голууд дээр 4-34 см битүү мөсөн бүрхүүл тогтож байгаа боловч гарам гарцаар ус шахагдан гарч маш их хэмжээний халиа тошин үүсэж байгаа аж.

Эгц эрэг үүсэн машин орох боломжгүй байгаа учир зайлшгүй мөсөөр гол гатлах буюу мөсөн замын тээвэр хийхдээ нутгийн иргэд болон суурьшин байгаа хүн ардаас асуун сураглаж маш анхаарал болгоомжтой байхыг Булган аймгийн Цаг уурын газраас анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn