БУЛГАН: Хүүхдүүд тулгамдсан асуудлаа эрэмбэлэн шийдвэрлүүлж эхлэв

109
Булган аймгийн Сэлэнгэ сумын хүүхдүүд “Хүүхдээ сонсох өдөр”-ийг үр бүтээлтэй зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлүүлж чаддаг болсон байна. Хүүхдээ сонсох өдөрлөгийн 1-р шатанд 451 сурагч өөрт тулгамдаж буй сурах орчин нөхцөлөө сайжруулах саналуудаа дэвшүүлж эрэмбэлээд 2-р шатанд 20 бүлгийн 65 сурагчийн саналыг хэлэлцэх Ц.Отгонсэлэнгэ багштай 6б ангийн сурагчдын хүсэлтийн дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Ууганбаяр тус ангийн иж бүрэн цахилгааны монтаж, гэрэл, разетка, 42 инчийн дэлгэц(зурагт)-ийг шийдвэрлэж өгчээ.

Мөн сургуулийн спорт заалны шалыг засварлах ажлыг ирэх оны орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт суулгахаар төлөвлөөд байгаа аж. Хүүхдээ сонсох өдөрлөгт хүүхэд бүрийн санал хүсэлтийг авч хэлэлцэн эрэмбэлэхэд Засаг дарга, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Ууганбаяр, Ерөнхий боловсролын сургуулийн захирал Э.Хишигсүрэн, Нийгмийн бодлогын мэргэжилтэн М.Өнөрмаа, Хүүхдийн зөвлөл, Охидын зөвлөл бүрэлдэхүүнээрээ оролцсонд сурагчид болон эцэг эхчүүд талархалтай байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn