БУЛГАН: Малчид дуулж өрсөлдөв

141


Сэлэнгэ бүсийн малчдын дунд зохион байгуулсан "Зуун дамжсан малчид" дууны уралдаанд 3 сум, 1 тосгоны 26 малчин оролцож, шилдгүүдийг шалгаруулсан байна.

Тэргүүн байр, цомын эзнээр Хялганат тосгоны А.Оюунтулга шалгарсан бол 2-р байрт Хангал сумын А.Чулуунсүх, 3-р байрт Хангал сумын А.Батболд нар орж, тусгай байрыг Хангал сумын Б.Цэрэнтогтох, Ө.Энх-Амгалан нар тус тус хүртсэн байна.

Энэхүү малчин ардын дунд зохион байгуулсан соёл урлагийн арга хэмжээг сумын 3 удаагийн аварга, Мэнд сүрэгтэн Д.Жавын үр хүүхдүүд ивээн тэтгэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn