Х.Нямбаатар: “Суруга Монгол”-ын газрыг хуулийн байгууллагын удирдлагууд дээрэмдсэн баримтыг ил болгоно

241

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдааны үеэр нийслэлийн газар олголттой холбоотой асуудлыг хөндөж, хууль бусаар газар олгосон, бусдын эзэмшлийн газрыг хэсэг бүлгээрээ дээрэмдсэн хүмүүсийг ил болгож, зарлана гэж мэдэгдэв.
Тэрээр ""Суруга Монгол”-ын газрыг хуулийн байгууллагын удирдлагууд дээрэмдэж, бетонон ширэнгэ болгосон баримтыг ил гаргана. Богдхан уулын дархан цаазат газрыг үе үеийн Байгаль орчны сайд нар зарж, өнөөдрийн нөхцөлийг үүсгэсэн. Бүх аманд нь отог нэрээр газар авч, барилга барьсан. Сургууль, цэцэрлэгүүдийн газрыг хулгайлсан мэдээллүүдийг нэгтгэсэн. Мөн сул газрыг эзэмшиж, хороолол босгосон мэдээллүүдийг ч нэгтгээд байна.
“Ээрмэл” болон “Моннис” компаниудын ойр орчмын газрыг төрөхдөө л өмчилж авсан аятай аашилж байгаа Мөнхжаргал гэдэг хүнийг уулзалтад дуудаад ирдэггүй. “АПУ”-гийн хажуугаар зам тавих ажлаар шүү дээ. Гэтэл “Таван толгой” ХК-ийн 50 хувийг эзэмшдэг Мөнхжаргал гэдэг хүн тэр орчмын газрыг ам метрийг нь үнэтэй зардаг байх жишээтэй. Хоёрдугаар төрөхийн газрыг “Түшиг” их дэлгүүрт хэрхэн зарсан асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, газрыг нь төрөх эмнэлэгт шилжүүлнэ" гэжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn