Булган аймаг ЗДТГ-ынхаа байрны гадна талыг 595 сая төгрөгөөр ЗАСВАРЛАНА
Булган аймгийн Худалдан авах ажиллагааны газраас аймгийн Засаг даргын тамгын газрын барилгын гадна засварын ажлыг хийлгэх ТЕНДЕР зарласан байна.
Тендерийн төсөвт өртөг нь 595 сая төгрөг байна. Санхүүжилтын эх үүсвэр нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө байх юм. “Орон нутгийн хөгжлийн сан” бол иргэдийн саналаар амьдарч буй орчноо сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хуваарилдаг сан байдаг. Гэвч уг хөрөнгийг Засаг тамгын газрын байрны гадна тал засварлах мэтэд зарцуулж байгаа нь анхаарал татаж байна.