Баяннуур хотын биет бус соёлын өвийн Урад хатгамлын ур мэргэжлийн өвлөгч Нарангоо
Нарангоо бол Баяннуур хотын биет бус соёлын өвийн Урад хатгамлын уламжлагч, Урадын дунд хошууны Цонж сумын Хараадуй багийн малчин. Балчир багаасаа Урад хатгамлыг уламжлан сурсан тэрээр одоогоор “Уранчууд” урад хатгамлын хоршоо байгуулан, малчин бүсгүйчүүдээ удирдан өв соёлоо уламжлах зэргээр орлогоо нэмэгдүүлж байна.
2020 онд Хятад улсын анхдагч удаагийн хөдөө тосгоны гар урлалын тэмцээнээр хамгийн авьяаслаг хэмээгдэн шагнал хүртэж байсан. 2023 онд “Алтан зүү” цом Хятадын уламжлалт гар урлалын тэмцээнд хамгийн шилдэг “Соёлын үүдэлт”-ийн шагнал хүртсэн байна.
Нарангоо 2023 онд Өвөр Монголын Соёл ЖуулчлалынТанхимын томилолтоор улсын гадаадад соёлын солилцооны арга хэмжээнд оролцож өв соёлоо дэлхийд танилцуулжээ.
Сэтгүүлч:А.Саруулсан, О.МэргэнбилэгЭвлүүлэгч: Сү Чиньхү
Ерөнхий редактор: Л.Наранхүү
Орлогч редактор: З.Гэгээнтуяа, Юэ Ин
Найруулагч: | С.САРАНЧИМЭГ |
Эх сурвалж: | СМТ |