Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд 833,3 сая төгрөг зарцуулжээ

254



Булган аймагт 2020-2021 онд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд 833,3 сая төгрөг зарцуулаад байна. Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас 54,7, гамшгаас хамгаалах сангаас 141,8, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, байгаль хамгаалах сангаас 109,3, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 43,6 сая төгрөгийн зардал гаргасан байна. Мөн орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжээс 376,7 сая төгрөг зарцуулжээ. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас 19,6 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн аж.

Аймаг, орон нутгийн Онцгой комисст албан байгууллага иргэдээс 87,5 сая төгрөгийн бараа материал буюу халдвар хамгааллын хувцас хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүний хандив өргөсөн байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn