Тариан талбайд гарсан ургамлын өвчин, хортон шавьж ургацад нөлөөлж болзошгүй байна

323
Мэргэжлийн хяналтын байгууллагаас Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн тариалангийн талбайд ургамал ургалтын хугацааны хяналтыг хийжээ. Тариалангийн талбайд ургамлын өвчин, хортон шавж ихээр гарах нөхцөл бүрдэхээр байгаа нь Хяналт ажиглалтаар тодорхой болжээ.
Тодруулбал, навчны септориоз (Septoria tritici), зэв (Puccinia sp) өвчин ихэнх талбайн буудайнд гарсан байжээ. Мөн ургамлын бясаа, нугын бор эрвээхий, цацаг далавчтан/трипс зэрэг шавжийн хөнөөл учруулалт эхэлсэн байсан талаар МХЕГ-аас мэдээллээ.
Мөн зарим тариалангийн талбайн ургамал хаврын сүүлчийн гэнэтийн хүйтрэл, өдөр шөнийн температурын хэлбэлзэл, халалт гэх мэт хүчин зүйлд өртсөнөөс цочролд орсон нь ажиглагдсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn