KFC болон McDonald's хүнсний хомсдолд оржээ

Австрали дахь KFC болон Япон улсанд үйл ажиллагаагаа явуулдаг McDonald's-ийн сүлжээ ресторанууд тахиан мах болон шарсан төмсний хомсдолд орсон тухай CNN мэдээлжээ. Тус улсуудад ердийн үеийнх шиг захиалга авч чадахгүйд хүрсэн тул хоолны цэсээ өөрчлөхөд хүрчээ. Ийнхүү хүнсний хомсдолд орсон нь нийлүүлэлтийн сүлжээтэй холбон хэмээн тэд тайлбарлажээ.
Шинэхэн тахиан махаар үйлчилж чадахааргүй болсон KFC-ийнхэн ковидийн улмаас дээрх хүндрэл гарч байна хэмээжээ. Дан ганц хүнс гэлтгүй ажиллах хүчний хомсдолд орж байгаа тэд хэвийн байдлаараа ажиллахын тулд гарц хайж байгаа ч хараахан шийдэлд хүрч чадаагүй байна.
Харин шарсан төмсний хомсдолд орсон Япон дахь McDonald's том хэмжээтэй шарсан төмс худалдаалахаа зогсоожээ. Төмс тээвэрлэх хугацаа хойшлогдсонтой холбогдуулан өнгөрөгч сараас эхлэн ийнхүү хязгаарлалт хийсэн бөгөөд 1-р сарыг дуустал 2900 гаруй салбарт том хэмжээтэй шарсан төмс худалдаалахыг зогсоосон байна. Тус ресторан АНУ-ын хойд хэсгээс төмсөө импортлон авдаг бөгөөд Канадын Ванкуверийн ойролцоох хил их хэмжээний үерт автсны улмаас ийнхүү ачаа тээврийн үйл ажиллагаанд хүндрэл гараад байгаа аж.


https://news.zindaa.mn/40c6