Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, шар түвшинд шилжүүллээ
Булган аймгийн Засаг даргын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын шар түвшинд шилжүүллээ. Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээ, тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тасалдал, доголдол үүсэх, хариуцлага хяналт сулрах зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, аймаг, сумдын шуурхай штабын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг үргэлжлүүлэн, бэлтгэл бэлэн байдлыг хангахыг Эрүүл мэндийн газар, сумын Засаг дарга нарт даалгасан байна. Мөн бүх шатны боловсролын байгууллагын орчинд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд эцэг, эх, асран хамгаалагч, багш, сургууль, цэцэрлэгийн захиргаа болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтнуудын үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны газар болон холбогдох байгууллагад үүрэг болгожээ.
Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.
Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.