Гурван иргэнийг ажилд зуучилжээ

415

Булган аймгийн хэмжээнд энэ оны эхний хоёр сард гурван иргэнийг ажилд зуучилсан талаар аймгийн статистикийн хэлтэс мэдээллээ. Төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын болон бусад салбарт эдгээр иргэдийг ажилд зуучилсан байна.
Аймгийн хэмжээнд энэ оны эхний хоёр сарын байдлаар ажил хайгч 760, бүртгэлтэй ажилгүй иргэн 393 байгаа талаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээнд дурджээ. Ажил хайгч иргэдийн 63,1 хувь 25-44 насныхан, 59,3 хувь бүрэн дунд боловсролтой хүмүүс байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn