Сайхан-Овоо багт үүрэн холбооны сүлжээг өргөтгөлөө

417

Булган аймгийн Сайхан сумын Сайхан- Овоо багт үүрэн холбооны сүлжээг өргөтгөж, иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх боломж бүрдлээ гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Лувсанцоодол ярилаа. “Илчит Металл” компани нийгмийн хариуцлагын хүрээнд 230,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны “Скайтел”-ын сүлжээг өргөтгөж 14 метр өндөр антени, 500 метр цахилгааны шугам, станцын байшинг барьж ашиглалтад оруулжээ.
Тус сумын нутаг Бөөрийн хөндий, Ганцын даваа, Сайхан уул зэрэг аялал жуулчлалын бүс нутгийн зам дагуу нутагт үүрэн холбооны сүлжээтэй болж, эрүүл мэндийн анхны тусламж, гамшиг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээ хүргэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn