Сайхан-Овоо багт үүрэн холбооны сүлжээг өргөтгөлөө
Булган аймгийн Сайхан сумын Сайхан- Овоо багт үүрэн холбооны сүлжээг өргөтгөж, иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх боломж бүрдлээ гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Лувсанцоодол ярилаа. “Илчит Металл” компани нийгмийн хариуцлагын хүрээнд 230,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны “Скайтел”-ын сүлжээг өргөтгөж 14 метр өндөр антени, 500 метр цахилгааны шугам, станцын байшинг барьж ашиглалтад оруулжээ.
Тус сумын нутаг Бөөрийн хөндий, Ганцын даваа, Сайхан уул зэрэг аялал жуулчлалын бүс нутгийн зам дагуу нутагт үүрэн холбооны сүлжээтэй болж, эрүүл мэндийн анхны тусламж, гамшиг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээ хүргэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэсэн байна.