Шилмүүс хуйлагч ойн хортон тархжээ

416

Булган аймгийн ойн сан бүхий суманд ойн хортон тархаж хөнөөл учруулж байгаа талаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ярилаа. Энэ талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөрөөс тодруулахад:
- Шилмүүс хуйлагч гэдэг ойн хортон манай аймагт тархаж эхэлсэн. Хөвсгөл, Архангай, Төв аймгийн ойд энэ хортон хоёр, гурав дахь жилдээ тархаад манай аймагт нүүдэллэн орж ирж байгаа. Шилмүүс хуйлагч хортон нь 6 дугаар сараас долдугаар сарын 10 хүртэл хугацаанд ойд хөнөөл учруулдаг. Энэ хугацаанд тэмцэх ажил хийвэл үр дүнтэй гэж ярилаа. Энэ жил тус аймагт байгаль хамгаалах сангийн 383,0 сая төгрөгийн хөрөнгөөр 12,0 мянган га талбайд ойн хортонтой тэмцэх ажил хийхээр төлөвлөсөн. Хутаг-Өндөр, Тэшиг, Хангал, Сайхан, Баян-Агт, Бугат, Орхон, Сэлэнгэ суманд ойн хортонтой тэмцэх төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор зарим суманд энэ ажил эхлээд байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn