Аймгийн МХГ химийн хортой бодисын асуудлаар ИТХ-д хандлаа

476

Булган аймагт химийн хортой болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, устгах зориулалтын агуулах, төхөөрөмж байхгүй гэдгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Хос-Эрдэнэ хэлсэн байна.

Химийн бодисыг стандартын шаардлага хангахгүй газар хадгалж байгаагаас орчны болон хүн амын эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж болзошгүй байгаа аж. Тус аймгийн хэмжээнд мэргэжлийн хяналтын газар, мал эмнэлгийн газар, “Тавтын алт” ХХК болон ерөнхий боловсролын долоон сургуульд нийт 32 нэр төрлийн 370 ширхэг савлагаатай бодис хадгалагдаж байна. Үүний 129 нь хатуу, 68 нь хуурай, 173 нь шингэн химийн бодис юм байна.

Аймгийн мэргэжлийн хяналтын газар химийн хортой бодисыг хадгалах агуулах барих, халдвартай хог хаягдлыг устгах, сургуулийн химийн кабинетыг зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлыг шийдэж хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах  бололцоогоор хангах хэрэгтэй гэсэн саналыг аймгийн ИТХ-д тавьсан байна. 1980-1994 онд мал эмнэлгийн хашаанд химийн  бодисыг барилга, хашаа саравч, газарт булж хадгалдаг байсны нөлөөгөөр аймгийн төвд агаарын болон хөрсний бохирдол үүссэн гэж үздэг.
М.Батжаргал
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn